ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС
Бид уламжлалт урлахуйн ухааныг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологитой хослуулан ажилладаг бөгөөд манай гар урчууд гууль, цайр, зэс болон бүх төрлийн үнэт металлыг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг билээ.
- Бүтээгдэхүүний санаа
Бүтээгдэхүүн бий болох үйл явц нь таны төсөөлөл, уран сэтгэмжээс эхэлнэ. Бид таны бүтээлч санаа бодлыг тусгасан, танай байгуулагын өнгө төрхийг илэрхийлэх зөвхөн танд зориулсан бүтээгдэхүүнийг бий болгож чадна.
- Бүтээгдэхүүний загвар боловсруулалт
Танд бэлэн гаргасан эскиз, загвар зураг заавал байх шаардлагагүй. Манай мэргэжлийн дизайнерууд таны өгсөн мэдээлэл, материалыг ашиглан таны хүсэл шаардлагад нийцэх загварыг гаргаж өгөх болно. Мэдээж бид таны санаа бодлыг чөлөөтэй тусгах бөгөөд эцсийн байдлаар загвар батлагдсанаас хойш хэв бүтээх ажил эхлэх болно.
- Хэв бүтээх
Одон медалийн үйлдвэрлэлд хатуулагтай ган хэв ашиглагддаг бөгөөд хэв тус бүр дээр таны баталсан загварыг өндөр нарийвчлалттай сийлбэрийн машин /CNC milling machine/ ашиглан сийлж тухайн бүтээгдэхүнийг уг хэвэнд өндөр даралтаар шахаж эсвэл цутгадаг билээ.
- Хэвийг цэвэрлэж өнгөлөх
Гав хэв бүтээх ажил нь маш нарийн, мэргэжлийн ур чадвар шаарддаг бөгөөд гар багажаар микроскопийн тусламжтайгаар сийлэх, цэвэрлэх, зүлгэж өнгөлөх гэсэн олон шат дамжлагтай байдаг.
- Хэв хатаах
Хэвийг зүлгэж өнгөлсний дараа тухайн хэвийг хатаалтанд оруулж целсийн 1000 градусаас дээш температурт олон цаг улайсган хатууруулдаг.
- Цөмөлгөө
Өмнө боловсруулан бэлдсэн метал листэн дээр тухайн бүтээгдэхүүний хэлбэр дүрсэнд /дугуй, дөрвөлжин / таарах жижиг метал бэлдэцүүдийг цөмөлгөөний прессээр ашиглан цоолж бэлддэг. Цөмөлгөөний дараа уг бэлдэцүүдээ сайтар цэвэрлэж өнгөлөхөөр цааш илгээнэ.
- Хэвэнд шахах
Өнгөлж бэлдсэн метал бэлдэцүүдээ дээд ба доод ган хэвнийхаа хооронд байрлуулж өндөр даралтын гидравлик прессээр шахаж тухайн бүтээгдэхүүнийг үндсэн хэлбэр дүрсэнд нь оруулна. Тухайн загварыг метал дээрээ бүрэн шахаж буулгахын тулд 1500 тонн хүртэл даралт шаардагддаг.
- Төгсгөлийн үйл явц
Хэвэнд амжилттай шахаж хэлбэр дүрсээ бүрэн олсон бүтээгдэхүүнийг таны захиалгын онцлогоос хамааран өнгөлгөө, уусмал болон паалан /өнгө тавих/ гэсэн шат дамжлагруу оруулдаг билээ. Медалийг алт, мөнгө, хүрэл, антик гэх мэтчилэн олон төрлийн уусмалаар бүрэх боломжтой бөгөөд үүний дараа өнгө хадгалах зориулалтын лакаар бүрдэг. Эцэст нь сав баглаа боодол хийх угсралтын хэсэгруу очино.
Таны захиалсан бүтээгдэхүүний үнэ цэнийг тодотгон харуулсан өнгө үзэмжтэй, чанартай сав баглаа боодол, үзүүлэнгийн сонголтыг бид танд санал болгож байна. Манай хамт олны нэн тэргүүний баримтлал бол чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж билээ. Та манай урласан бүтээгдэхүүнийг харж, барьж мэдэрснийхээ дараа та бидэнтэй санал нэгдэж хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна.